Цэргийн сувилагч 2019

No posts.
No posts.

Зохион байгуулагч

No posts.

Хөтөлбөр

“ЦЭРГИЙН СУВИЛАГЧ-2019” ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР
2019 ОНЫ 5-Р САРЫН 24-НЫ ӨДӨР

08:00-09:00 Төлөөлөгчдийг хүлээн авч бүртгэх
09:00-09:10 НЭЭЛТ
В.Даваахүү ЦБЦБСН-ийн тэргүүн, СМХ-ны ерөнхийлөгч

МЭНДЧИЛГЭЭ

Батлан хамгаалах яам
Эрүүл мэндийн яам
Цэргийн төв эмнэлэг С.Батболд, Ерөнхий эмч, хурандаа
САТ-ын тэргүүн Т.Сүрэнхай, Клиникийн профессор

09:30-09:45 Зочин профессорын илтгэл
Үр дүнд суурилсан сувилахуйн хөтөлбөрийн шинэчилсэн хувилбар боловсруулан туршсан үр дүн П.Одонжил, БСУ-ны доктор

ЭЕРЭГ ХАНДЛАГАД НЭГДЭЦГЭЭЕ ИЛТГЭЛ

09:45-10:15 Сэтгэл зүйг удирдахуй П.Мишээл, БШУ-ны доктор
10:15-11:00 Хайрын таван хэл П.Алдархишиг, Хүний их эмч, гэр бүл судлаач, магистр
11:00-11:20 Цайны завсарлага
11:20-12:00 Эмнэлзүйн харилцаа ба хандлага Т.Алтанцэцэг, АУ-ны доктор, профессор
12:00-12:45 Эерэг хандлага Г.Эрдэнэгэрэл, Полиси төвийн захирал
12:45-13:05 Сувилагчийн ёс зүй - Япон орон П.Буянжаргал, Япон, Хёого ИС-ийн докторант
13:05-13:15 ДУРСГАЛЫН ЗУРАГ
13:15-14:30 Үдийн хоол

ӨВЧТӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ

14:30-14:55 Өвчтөний аюулгүй байдал В.Даваахүү, СУ-ны доктор, СМХ-ны ерөнхийлөгч
14:55-15:15 Өвчтөний аюулгүй байдалд хүний хүчин зүйл нөлөөлөх нь С.Оюунцэцэг, АШУҮИС, АУ-ны доктор
15:15-15:35 Эмнэлгийн алдаа түүнээс сэргийлэх нь Г.Ганхуяг, БСУ-ны доктор
15:35-16:00 Эмнэлгийн нөхцөлд үйлчлүүлэгчийг унаж бэртэхээс сэргийлэх нь М.Оюунсайхан, МЯСЭ
16:00-16:30 Эрсдлийн менежмент Б.Хандмаа, ГЯТСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн
16:30-17:00 Төлөөлөгчдийн санал хүсэлт

2019 ОНЫ 5-Р САРЫН 25-НЫ ӨДӨР

СУВИЛАХУЙН ТУСЛАМЖИЙГ АЮУЛГҮЙ, ЭРСДЭЛГҮЙ ҮЗҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ

10:00-10:20 Эрүүл мэндийн зарим стандарт үнэлгээнүүд З.Уранчимэг, СМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн
10:20-10:40 2018-2019 онд гарсан Сувилахуйн заавруудыг танилцуулах В.Даваахүү, СУ-ны доктор, СМХ-ны ерөнхийлөгч

АСУУДАЛ ДЭВШҮҮЛСЭН ИЛТГЭЛ

10:40-10:50 ЦТЭ-Т ажиллаж буй сувилагч мэргэжилтний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам ЦТЭ-ийн СА-ны дарга Д.Отгончимэг ахлах ахлагч
10:50-11:00 ШШГЕГ- нд ажиллаж буй сувилагч мэргэжилтний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам ШШГЕГ-ын 461-ын СА дарга Л.Эрдэнэчимэг
11:10-11:20 Цагдаа хүчний байгууллагад ажиллаж буй сувилагч мэргэжилтний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам ТТАХНЭ-ийн СА-ны дарга О.Алтанцэцэг
11:20-11:30 Дүгнэлт ярилцлага
11:30-11:45 Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа
11:45-12:00 Хаалтын үйл ажиллагаа

No posts.
No posts.

Илтгэл

Тодорхойлолт
Өвчтний аюулгүй байдал нь санамсаргүй гарах алдаанд өртөхгүй
Өвчтний аюулгүй байдал нь ЭМТҮ-ийн үеэр урьдчилан сэргийлж болохуйц алдаа өвчтөнд учрахгүй байхыг хэлнэ (WHO)
Санамсаргүй осол гэмтэлд орохгүй байхыг буюу осол гэмтэл, халдвар болон бусад хор хөнөөл учруулж болох үр дагаварын хамгийн бага түвшинд байлгахыг хэлнэ. (WHO)

Аюул ?
Аюул: аюул эсвэл осолд ойрхон тохиолдол нь төлөвлөөгүй эсвэл хүсээгүй нөхцөл байдалд хүргэх эсвэл тухайн нөхцөл, үйл явдлаар тодорхойлогддог.
Safety -Аюул
Аюулгүй байдлын аливаа заналхийлэл, жишээ нь аюултай үйл ажиллагаа, зан үйл, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шошго, хаяг, нэр

Аюултай эд зүйлс
“Аюултай эд зүйлс” Энэ багаж хэрэгсэл нь хүний биеийн эрхтэн, эд, цусны эргэлтэд нэвтэрдэг. Жишээлбэл, мэс заслын багажууд, зүрхний катетар, эрхтэн шилжүүлэхэд хэрэглэгдэх багаж хэрэгсэлүүд үүнд хамаарагдана. Эдгээр нь дурын бичил биетнээр бохирдсон тохиолдолд өвчтөнд халдварлах ихээхэн эрсдэл буй болно. Энэ зэрэглэлд хамаарагдах багаж, хэрэгсэл, эд зүйлс ариун байх шаардлагатай.

“Аюул багатай эд зүйлс”
“Аюул багатай эд зүйлс” бол хүний салст, гэмтсэн арьсанд хүрэлцдэг (жишээ нь ингалятор, бронхископ, эндоскоп), аюул багатай багажийг нягт нямбай угаасны дараа халдваргүйтгэх нь бүх бичил биетнүүд, ихэнхи хуягт бактерийг арилгана.

“Аюулгүй эд зүйлс”
“Аюулгүй эд зүйлс” нь арьсыг гэмтээхгүйгээр зөвхөн хүрэлцэх (жишээ нь артерийн даралт хэмжих манжетик, чагнуур, суултуур тавих). Эдгээр зүйлс ариун биш, гадаргуу дээр нь хуягт бактери агуулагдаж байж болзошгүй.

Биоаюулгүй байдал
Биоаюулгүй байдал гэж юу вэ? Биотехнологи ба тэдгээрийн бүтээгдэхүүнээс үүдэн гарч болох эрсдэлийг багасгах буюу зайлуулахаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг;

Эмнэлгийн мэс заслын өрөөнд гал гарч, өвчтөн түлэгдсэн.
-Нэг долоо хоногт АНУ-д 39 удаа мэс заслын эмч өвчтөний биеэнд ямар нэгэн зүйл орхидог
-Нэг долоо хоногт АНУ-д 20 удаа мэс заслын эмч өвчтөн дээр буруу ажилбар хийдэг...

Уналтаас шалтгаалсан гэмтлээс урьдчилан сэргийлэх
• Жил бүр хэдэн зуун өвчтөн эмнэлэгт унадаг
• Унасан өвчтөнүүдийн 30-35 хувь нь гэмтэл авдаг
• Эдгээр гэмтлүүд дунджаар эмнэлэгт хэвтэх хугацаанд 6.3 хоног нэмдэг
• Нэг уналтын зардал ойролцоогоор $14,056

November 1999 by the U.S. Institute of Medicine
АНУ-ын Эрүүл Мэндийн институтын 1999 онд хэвлүүлсэн бүтээл
Эмчилгээний аюулгүй байдлыг хангах үндсэн бодлого

Хүн л юм хойно алдана
Хүн алдаа гаргадаг
To err is Human
To forgive Divine

Алдаа гаргасан хүнийг шийтгэх (хэн болохыг тогтоох)
Алдаа гаргахад хүргэсэн аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах (юуг яаж шийдэх)

Тодорхойлолт

• Алдаа гэдэг нь төлөвлөсөн ажил төлөвлөгөөний дагуу явагдахгүй байх гэдэг ойлголтоор тодорхойлогддог
• Сөрөг үйл явдал гэдэг нь өвчтний нөхцөл байдлаас илүүтэйгээр эрүүл мэндийн менежментээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг хэлдэг

Эмнэлгийн алдаа
1997 АНУ-ын мэдээлэл
• Үхэл: 44,000- 98,000 жилд
• Эмнэлгийн гэмтэл: 1,000,000 жилд
• эмнэлгийн алдаа : 5,000,000
• Хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлгийн гэмтэл: 3/100
• эмнэлгийн алдаанаас үүдэлтэй зардал: 80 тэрбум

Чанар аюулгүй байдал яагаад чухал вэ?

• Нисэх онгоцны ослоор нас барах магадлал 1: 29,000,000
• Автомашины ослоор нас барах магадлал 1: 5000
• Эмнэлгийн алдаа гарах магадлал 1: 10
• Эмнэлгийн алдааны улмаас нас барах магадлал 1:300

Бид юу сурч мэдсэн бэ?

- ЭМТҮ-ийн алдаанууд
- Алдаа яагаад гардаг вэ?
- Бид хэрхэн сайжруулах боломжтой вэ?
• Аюулгүй байдлын соёл бий болгох
• Мэдэгдэх, мэдээллэх механизм үүсгэх
• Аюулгүй байдлын систем бий болгох
• Гүйцэтгэлийн стандарт тогтоох
• Манлайллыг бий болгох


For example –Mongolian-Japan teaching hospital
ISBAR
Early warning score
Emergency code
PNS (double check)
Nursing policy

Swiss cheese model
Швейцарь бяслагны загвар

Эмчилгээний ослын талаар загвар

Swiss cheese model
Швейцарь бяслагны загвар

Швейцарын бяслагны загвар нь осол, ослын хоорондох хамгаалалтын олон давхаргууд байдаг ч гэсэн давхарга бүрт алдаа гардаг бөгөөд энэ нь осолд хүргэж болзошгүй юм.
Дундажаар 5,9 удаа алдаа гарахад том осол болдог
Нүхийг багасгах
• Бяслагны давхаргыг нэмэгдүүлэх
• ЭМ-ийн ажилчдын мэдлэг,чадвар, хандлагыг дээшлүүлэх
• Шалгах тогтолцоо бий болгох (soft & hard аль алиныг)
• Зардал нэмэгдэнэ

A model of patient safety
Өвчтний аюулгүй байдлын загвар

1. ЭМТҮ-ний ажиллагсад

2. ЭМТҮ хүртэгчид болон хамааралтай этгээдүүд

3. Эмчилгээний интервенцийн системийн дэд бүтэц (ЭМТҮ хүргэх процесс)

4. Эргэх холбоо өгөх арга барил болон тасралтгүй хөгжил

Даган судлах нийтлэлүүд

“Crossing the Quality Chasm: A New Health System for the 21st Century” in 2001
6 quality dimensions
Safety
Effectiveness
Timely
Patient-centered
Efficiency
Equitable

“Crossing the Quality Chasm: A New Health System for the 21st Century” 2001 он
6 чанарын үзүүлэлтүүд
Аюулгүй байдал
Үр дүн
Цаг хугацаагаа олсон
Өвчтөн төвтөй
Үр бүтээмжтэй
Адил тэгш эрхтэй



Агуулга

1. Өвчтний аюулгүй байдал ба хүний хүчин зүйлсийн хамаарлыг тайлбарлах

2. Ажлын орчинд хүний хүчин зүйлсийн зарчмыг нэвтрүүлэх

3. Технологи ашиглан өвчтний аюулгүй байдлыг сайжруулахын давуу болон эрсдэлтэй тал

Хүний хүчин зүйлсийн тодорхойлолт

o Ажлыг зөв чиглэлд илүү хялбараар хийх бүх хүчин зүйлсийг судлах

o Хүний ажиллаж, хөдөлмөрлөдөг бүх салбарт нэвтрүүлэх боломжтой

o Түүнчлэн заримдаа эргономик, хүний хүчин зүйлсийн инженерчлэл хэмээн нэрлэгддэг

Хүний хүчин зүйлсийн мэргэжилтнүүд

o Хүний чадамж ба хязгаарт тохируулан ажлын байр түүний тоног төхөөрөмжүүдийн загварын сайжруулах

o Ажилчдыг ажлаа хамгийн зөв замаар хийхэд илүү хялбар болгох

o Алдаа гарах магадлалыг багасгах

Төрөл

o ЭМТҮ-ний сайн үзүүлэх хүчин зүйлсийн загварт бүх ажилтан, албан хаагчдад хамааралтай

o Зөвхөн тайван, сайтар амарсан туршлагатай эмч мэргэжилтэн бус

o Түүнчлэн туршлага багатай ЭМТҮ-ний стресс, ядаргаа зэрэгт өртөх ажилчид

Хүний хүчин зүйлс

хүлээн зөвшөөрдөг зүйлс:

o Хүн бүхэн алддаг, алдаа гаргаж болдгийг хүлээн зөвшөөрнө

o Алдаа ямар нэгэн байдлаар гарцаагүй гардаг

o Алдаа гарна гэж үздэг

o Алдаа ба түүнээс үүдэн гарч болох зүйлсийг багасгах загвар боловсруулах

Алдаа гарах эрсдэл нэмэгдэхтэй холбоотой нөхцөл байдлууд (Гадаад)

○ Өгсөн даалгаврыг сайн мэдэхгүй байх
○ Ажлын хуваарь
○ Туршлага муу байх
○ Цагийн гачигдал
○ Хангалтгүй шалгалт
○ Тааруу процедур
○ Тааруу хүн болон тоног төхөөрөмжийн харьцаа

Алдаа гарахад суурь өгөгдөл болдог хувь хүний хүчин зүйлс (Дотоод)
Хязгаарлагдмал ой санамж

○ ядралт

○ стресс

○ өлсөх

○ өвчин

○ зан авир

○ хэл, соёлын хүчин зүйлс

○ аюултай хандлага хүчин зүйлсүүд

Хүний зан үйлд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс

1. Энгийн болгох

2. Стандартчилах

3. Хүч болон хориглох арга хэмжээ авах

4. Сул зогсолтыг ашиглах

5. Ой санамжинд найдахаас зайлсхийх

6. Зуршил болон дадал зэргийн давуу талыг ашиглах

7. Автоматжуулалтыг болгоомжтой хэрэглэх

8. Технологийг санамж болгон ашиглах

9. Юмсыг харагдахуйц болгох

10. Үр дүнтэй багын ажиллагааг дэмжих

11. Анхаарал, болгоомжтой байдалд найдалтыг багасгах

Хэрхэн өөрчлөх шинэчлэх

o Чеклист тогтмол ашиглах

o Давхар шалгах

o Технологи (сануулга)

o Харилцаа холбоог сайжруулах

o Мэдлэгийг ашиглахад илүү хялбар, бэлэн болох

o Бар код систем

o Засварлах

o Бүрэн бүтэн байдал

o Ядралтын сануулга

o Суурилуултын асуудал


Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад төлөвлөсөн зарим зүйл огт нэмэр тус болохгүй байх эсвэл буруу зүйл төлөвлөн хэрэгжүүлэхийг эмнэлгийн алдаа гэнэ.

Эмнэлгийн алдааны ангилал
  • Мэдлэг чадварын, хариуцлагын, харилцааны алдаа
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний зүгээс, үйлчлүүлэгчийн зүгээс
  • Эмнэлэгт, амбулаторит, эмийн санд, үйлчлүүлэгчийн гэрт
  • Эм тариа, хагалгаа, оношлогоо, багаж тоног төхөөрөмж, лабораторийн шинжилгээний хариу
  • Бусад
Эмнэлгийн мэргэжилтнүүдээс хэн алдаа гаргасан бэ?
  • Мэдлэг чадвар муу
  • Туршлага дадал хуримтлуулж амжаагүй
  • Харилцаа, хандлага муу
  • Сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвар сул
Хэзээ магадлалтай вэ?
  • Оношлогоо эмчилгээний шинэ технологи - арга хэрэглэх явцад
  • Сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлэх үед
  • Үйлчлүүлэгч болон эмчлүүлэгч хавсарсан олон эмгэгтэй байхад
  • Үйлчлүүлэгчийн эмнэлэгт байх хугацаа уртсах тусам
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтэн нойргүй хонох, цаг хугацаанд хавчигдах, өөр зүйлд татагдах, ажлын ачаалал их байх үед
  • Бусад
Бусдын алдааг мэдвэл яах вэ?

Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгтэн болон эрүүл мэндийн бусад ажилтнуудыг харилцааны доголдол, ёс зүйгүй үйлдлээс сэргийлж, алдаа дутагдлыг нь шударгаар илчлэн засаж залруулахад идэвхтэй оролцоно.

Удирдах ажилтан нь мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг дангаараа шийдэхгүй.

Эмнэлгийн алдаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн өндөр ур чадвартай байхын тулд мэргэжил мэдлэгээ байнга тасралтгүй дээшлүүлэх
  • Хийж буй үйлдлээ Түгээмэл үйлдлийн стандарт болон ЭМ-ийн сайдын тушаал, эмнэл зүйн удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх
  • Ажлын байранд өндөр хариуцлагатай ажиллах
  • Үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах
  • Халдвар хамгаалалын дэглэмийг чандлан сахих
  • Үйлчлүүлэгч үүрэг хариуцлагатай байж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохих хүсэлт шаардлагуудыг тавьдаг бай
  • Үйлчлүүлэгчийг хүндлэн харилцах
  • Бичгийн хэв гаргацтай байх
  • Олон ажил хавсран гүйцэтгэхгүй байх
  • Тушаал шийдвэр, дүрэм журмуудтай сайтар танилцаж ягштал биелүүлдэг байх
  • Таних тэмдэг, бугуйвч хэрэглэх
  • Удирдлага зохион байгуулалт сайн байх

Үйлчлүүлэгч асуух, хүсэх, шаардах эрхтэй
  • Эмч, эмнэлгийн байгууллагаа сонгох, тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилтны дадлага туршлага, цол зэргийг асууж мэдэх
  • Өвчин эмгэг, түүний оношлогоо, эмчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах, энэ тухай сурталчилгааны материал, гарын авлага, веб хуудасны хаяг хүсэх
  • Гэр бүлийн гишүүн болон найз нөхрөөрөө туслуулах, өмгөөлүүлэх
  • Үйлчлүүлэгчид үзлэг, эмчилгээ, шинжилгээ хийхийн өмнө эмч эмнэлгийн ажилтан гараа заавал сайтар угаахыг шаардах
  • Хийгдэж буй ажилбар, шинжилгээ бүрийг яагаад шаардлагатай болохыг, шинжилгээний хариу хэзээ гарахыг асууж мэдэх
Эмийн бэлдмэлтэй холбоотой алдааг урьдчилан сэргийлэх
  • Үйлчлүүлэгчийн жинг заавал үзэх, шаардлагатай тохиолдолд өндрийг хэмжих (ялангуяа хүүхдийн)
  • Үйлчлүүлэгчийн ууж байгаа эмийг нэг бүрчлэн асууж мэдэх. Үүнд амин дэмүүд болон биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нэгэн адил хамаарна.
  • Эмийн бэлдмэлд харшилтай талаар заавал асуух, шаардлагатай тохиолдолд зохих сорил тавих
  • Эмийн жорыг гаргацтай цэвэр бичих
  • Эмийг хэзээ, хэрхэн, хэдэн удаа хэрэглэхийг сайтар зааж ойлгуулах Түүнчлэн тухайн эмийг хэрэглэх явцад ‏юу хориглох, үр дүн нь хэзээ гарах, ямар хоруу нөлөөтэйг хэлж өгөх
  • Эмийг хэрхэн зөв хуваах, шингэн эмийг яаж зөв хэмжихийг зааж сургах
  • Гэрээр хэрэглэх эм нь олдоцтой, хямд байх
  • Олон төрлийн эмийн бэлдмэлийг зэрэг хэрэглэхээс аль болох зайлсхийх
  • Эмийг өгөхийн өмнө, ялангуяа тариа хийхийн өмнө үйлчлүүлэгчийн нэр болон эмийн бэлдмэлийн нэрийг бусдад дуулдахаар чангаар унших
  • Судсаар тарьж буй тарианы хурдыг сайтар тохируулах, шаардлагатай тохиолдолд тусгай төхөөрөмж хэрэглэх.
Практик зөвлөмж
  • Алдаа зөрчлийг бүртгэн, мэдээллэх асуудлыг тогтмолжуулан сар бүр бүртгэл хийж эмнэлгийн ажилтануудад мэдээлэл хийж байх
  • Эрсдлийн санг бүртгэж хяналт үнэлгээг тогтмол хийх
  • Эрсдлийн менежментийг сайжруулах
  • ДЭМБ-аас гаргасан өвчтөний амьдралыг хамгаалах аюулгүй байдлын 9 шийдлийн хэрэгжилтийг хангаж ажиллах
  • Стратегийн тэргүүлэх зорилт, уламжлал, соёл, дэд бүтцийн асуудлыг шийдэх
  • Сонирхогч талуудыг оролцуулах
  • Харилцаа мэдээллийг сайжруулах
  • Тогтолцооны түвшний зорилгыг бий болгож мэдээллэх
  • Ахицыг хянаж, хэмжиж дүн шинжилгээг сайжруулах
  • Эмнэлгийн алдааны улмаас хохирсон ажилтан, өвчтөн, тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэх
  • Тогтолцооны үйл ажилллагаа, урамшуулалыг нийцтэй болгох
  • Тогтолцоог шинэчлэн зохион байгуулж найдвартай байдлыг хангах
Эмчлүүлэгчийг хамгаалах аюулгүй байдлын 9 шийдэл:
  • Харахад болон нэр төстэй эмүүдийг хянах
  • Эмчлүүлэгчийг ялган таних
  • Эмчлүүлэгчийг шилжүүлэх үеийн мэдээлэл холбоо
  • Биеийн зөв хэсэгт зөв үйлдэл, ажилбарыг хийх
  • Нягтрал ихтэй электролитийн уусмалын хэрэглээний хяналт
  • Эмчилгээ өөрчлөгдөх үед эмийн эмчилгээг нягтлан баталгаажуулах
  • Катетр болон гуурсуудыг хөндийрөх татагдахаас сэргийлэх
  • Тарилгын нэг удаагийн хэрэгсэл хэрэглэх
  • Гарын ариун цэврийг сахих


Тодорхойлолтууд
Өвчтөний аюулгүй байдалгэдэг нь өвчтөнд учирч болох эрсдлээс хамгаалах, зайлсхийх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хэлнэ.
Аюулгүй байдал гэдэг нь осол гэмтэл, халдвар болон хор нөлөө үзүүлэх үр дагаврыг гаргахгүй байх нөхцөл бүрдүүлэхийг хэлнэ.
Өвчтөнд учирч болох эрсдэл гэдэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад өвчтөнд учирч болзошгүй гэмтэл буюу сөрөг үр дагаврын магадлалыг хэлнэ.
ОУ-ын өвчтний аюулгүй байдлын 6 зорилт
Зорилт 1. Үйлчлүүлэгчийг ялган таних
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс эмнэлгийн хэмжээнд тасаг нэгж бүр зөв аргаар үйлчлүүлэгчийг таньж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад оршино.
o Ногоон- насанд хүрэгчид
o Ягаан - эмэгтэй хүүхдэд
o Цэнхэр- эрэгтэй хүүхдэд
o Улаан– харшилтай
o Шар– явганаас унах эрсдэлтэй
Зорилт 2. Үйлчлүүлэгчийг шилжүүлэх үеийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах
o Үйлчлүүлэгчийг шилжүүлэх
o Ээлж хүлээлцэх
o Лабораторийн шинжилгээ болон дүрс оношилгооны яаралтай захиалгыг зохицуулах
Зорилт 3. Өндөр эрсдэлт эмийн аюулгүй байдлыг сайжруулах
  • Өндөр эрсдэлт эмийн хадгалалт ба хаяглалт
  • Эмнэлэг дээр хэрэглэгдэж буй ижил дуудлагатай, ижил харагддаг эмүүдийг таних
  • Эм солигдож олгогдох болон түүнтэй ижил төрлийн алдаанаас сэргийлэх
Зорилт 4. Зөв үйлчлүүлэгчид, биеийн зөв хэсэгт, зөв ажилбарыг хийх
Буруу эмчлүүлэгчид, буруу ажилбар, буруу мэс засал хийхээс урьдчилан сэргийлэх
  • Мэс заслын өмнөх баталгаажуулалт
  • Мэс заслын талбайг тэмдэглэх
  • Тэмдэглэгээний эцсийн баталгаажуулалт“Time out
Зорилт5.Гарын ариун цэврийг сахиснаар эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх
Нийт эмнэлгийн ажилчид эмнэлгийн орчинд үйлчлүүлэгчид болон бусад ажилчдад халдвар тархах эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх
  • Эмнэлэгт суурилуулсан угаалтуур бүрийн дэргэд саван шахагч, цаасан алчуур, тогтоогчийн хамт хананд нь байрлуулсан байх ёстой. Ариун цэврийн өрөө, шүршүүрт ч мөн адил хамаарна.
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэсэгт байрлах угаалтуур бүрийн дэргэд дээрх 2-с гадна гар халдваргүйжүүлэгчийг мөн хананд тогтоож байрлуулсан байх шаардлагатай.
  • Тасаг, нэгж, үйлчлүүлэгчийн өрөөнд гель хэлбэртэй спиртийг үйлчлүүлэгчийн оронд байрлуулсан байх шаардлагатай.
  • Тусгаарлах өрөөний гадна гель хэлбэрийн спирт заавал байх шаардлагатай.
Зорилт6.Явганаас унах эрсдлийг бууруулах
Үйлчлүүлэгчийн унах эрсдэлийг үнэлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээ авах ба уналтаас үүсэх бэртэл гэмтэлээс сэргийлэх
  • Эмнэлгийн нөхцөлд үүсэх эрсдэлт хүчин зүйлс
  • Унах эрсдлийг үнэлэх арга
  • Авах арга хэмжээ
  • Урьдчилан сэргийлэлт
Явганаас унах эрсдэл, тоо баримтууд
2007 онд ДЭМБ-аас “явганаас уналт нь ихэвчлэн шал, газар зэрэг гадаргуу дээр дийлэнх тохиолдолд гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх гэнэтийн санамсаргүй үйл явдал юм” гэж тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл явганаас унах гэдэг нь гэнэт, хяналтгүй, санаандгүй, зорилгогүйгээр босоо байдлаа алдаж, эсвэл юманд тээглэж, тодорхой нэг түвшнээс өөр түвшинд шилжин ямар нэгэн зүйл мөргөх буюу газар унахыг хэлнэ. Энэ ойлголтод ухаан алдаж унах, эпилепси өвчний улмаас татаж унах уналт хамаарахгүй.
Явганаас унах эрсдэл, тоо баримтууд
  • АНУ-д (2002 он) 65-аас дээш насны 1.6 сая хүн явганаас унаж,
  • 12800 хүн амь насаа алдсан.
  • Гэмтлийн улмаас жилд дунджаар 30 тэрбум ам.долларын зардал гардаг.
  • Явганаас унасны улмаас 20 минут тутамд 1 өндөр настан нас бардаг.
  • 0-14 насны хүүхдүүд унаж бэртснээс шалтгаалан 55 хувь нь тархины гэмтэл авдаг.
  • 10-24 насныхнаас бусад бүх насны хүмүүс явганаас унаснаар үхэлд хүргэхгүй бэртэл гэмтэл авч яаралтай тусламжийн тасагт хүргэгддэг.
Эмнэлгийн нөхцөлд унах бэртэхээс сэргийлэх арга
Гадаад, дотоод орчны үнэлгээ
Гадна орчин:
  • Байгууллагын хаяг
  • Явган хүний зам
  • Гадна шат
  • Орох хаалга
  • Тэргэнцэрийн зам
  • Сүүдрэвч
  • Ногоон байгууламж
  • Гадна гэрэлтүүлэг
Дотоод орчин:
  • Шатны гишгүүр
  • Шал дэвсгэр
  • Коридор ба өрөөний гэрэлтүүлэг
  • Өрөөний агааржуулалт
  • Өрөөний нэр, хаяг
  • Ажилтны танилцуулга
  • Мэдээллийн самбарын харагдах байдал
  • Хүлээлгийн сандал
  • Тэргэнцэртэй эсэх
  • Ариун цэврийн өрөөний тохижилт
Явганаас уналтын голлох шалтгаан:
  • Сүүлийн 1 жил явганаас унасан
  • Байрлалаас хамааралтай даралт багадалт ба ихсэлт
  • Алхах, байрлалаа өөрчлөх чадваргүй
  • Ухаан санааны байдал өөрчлөгдсөн
  • Шээс задгайрсан
  • Явганаас унахад нөлөөлөх сэтгэц нөлөөт болон даралт бууруулах эмийн хэрэглээ
  • Явах алхахдаа нэмэлт хэрэгсэл хэрэглэдэг
Явганаас унах эрсдлийг үнэлэх арга
Дэлхий дахинд эмчлүүлэгсдийн явганаас унах эрсдлийг үнэлэхэд ашигладаг 50 гаруй үнэлгээний арга байдаг.
  • Тэнцвэрийг үнэлэх Тинетти арга
  • BBS (Berg Balance Scale)буюу Бергийн тэнцвэрийн үнэлгээ
  • POMA(Performance Oriented Mobility Assessment)
  • STRATIFY (St.Thomas’s Risk Assessment Tool infalling elderly Inpatients, Stratify Risk Assessment Tool)буюу эмнэлэгт хэвтэж буй өндөр настнуудын унах эрсдлийн үнэлгээний Томасын арга
  • Морсын үнэлгээ (Morse Fall Scale)
  • Хендричийн унах эрсдлийн загвар (Hendrich Fall Risk Model)
Унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  • Сувилагч бүр унах эрсдэлтэй эмчлүүлэгчийн ойр орчимд анхааруулах тэмдгийг байрлуулж, ээлж хүлээлцэх бүрт мэдээллийг солилцох
  • Эмчлүүлэгч орон дээр байгаа тохиолдолд орны хаалтыг байнга өндөрлөх
  • Угаалгын өрөө болон бие засах өрөөнд дэмжлэг болох бариул байрлуулах, гэрэлтүүлэг хангалттай эсэхийг шалгах
  • Эмчлүүлэгчийн өрөө, тасгийн шалан дээр хөлд тээглэх зүйл байгаа эсэхийг анхаарч, шал нойтон бол арчуулах, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах
Унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  • Хөдөлж явах чадвар нь сэргэж байгаа эмчлүүлэгчид дасгах хөдөлгөөнийг дэс дараалалтай заах
  • Унаж бэртэх эрсдэлтэй эмчлүүлэгчийг асран хамгаалагчийн хамт ЭМБО сургалтанд хамруулах
  • Ямар ч тохиолдолд нярайн инкубаторын хаалгыг гүйцэт түгжих
  • Хүүхдийг тэвэрч явах үед унагахаас сэргийлж, 3 хүртэлх насны хүүхдийг зориулалтын ороор зөөх
  • Хөдөлж явах чадвар нь сэргэж байгаа эмчлүүлэгчид дасгах хөдөлгөөнийг дэс дараалалтай заах
  • Унаж бэртэх эрсдэлтэй эмчлүүлэгчийг асран хамгаалагчийн хамт ЭМБО сургалтанд хамруулах
  • Ямар ч тохиолдолд нярайн инкубаторын хаалгыг гүйцэт түгжих
  • Хүүхдийг тэвэрч явах үед унагахаас сэргийлж, 3 хүртэлх насны хүүхдийг зориулалтын ороор зөөх
  • Зөөвөрлөхөд тохиромжтой замыг эхэлж төлөвлөн, тэргэнцэр дамнуурга зэрэг эмнэлгийн нэмэлт хэрэгсэл ашиглах бол тэдгээрийн аюулгүй байдлыг урьдчилан шалгасан байх
  • Тэргэнцэртэй эмчлүүлэгчийг цахилгаан шатанд оруулах болон гаргах явцад цахилгаан шатны шал нь талбайн гадна шалтай нэг түвшинд байгаа эсэхийг харж, эхлээд тэргэнцэрийн арын дугуйг оруулах буюу нуруугаараа ухарч орох хэрэгтэй. Мөн эмчлүүлэгчид судсаар эмчилгээ хийж байгаа бол илүү анхаарал тавих шаардлагатай.
  • Эмчлүүлэгч зөөврийн ор, шинжилгээний хөдөлгөөнт орон дээр гарах, буух үед, тэргэнцэр дээр суух болон босоход анхаарч туслах, эдгээрийг ашиглаагүй үед байнга дугуйг нь түгжих

Нийгмийн эрүүл мэнд ба даяаршил

o Даяаршсан, харилцан хамаарсан ертөнцөд улс орнуудад халдвар дамжих эрсдэл өмнөх үеэс нэмэгдэж байна

o Эдийн засгийн үр нөлөө мөн ихсэж байна

o АЦХАХ болон шувууны томуугийн цар тахал – улс орон, бүсийн чадавхиас хэтэрсэн онцгой байдлын үед нөөцийг дайчлах

o Олон улсын сүлжээ – шуурхай хариу арга хэмжээ, нөөцийг дайчлах, техник хамтын ажиллагаа

o Иймд үндэсний болон олон улсын систем нь доголдолгүй ажиллах шаардлагатай (ОУЭМД 2005)

Эрсдлийн удирдлага

o Эрсдэлийг үнэлэх, хянах, зөвшөөрөгдөх хэмжээнд бууруулахад чиглэсэн арга хэмжээ. Зөвшөөрөгдөх эрсдэлийн хэмжээ зарим тохиолдолд тэгтэй ойролцоо байж болно.Эрсдэл нь осол гэмтэл, гамшиг, байгалийн гаралтай болон санаатай зохион байгуулсан байж болно.

o Тодорхойгүй байдлыг шийдвэрлэхэд зохион байгуулалттай үйл ажиллагаа шаардагдана

o Нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх эсэхийг тодорхойлох, тохирсон хяналтын арга хэмжээ авах

o Дүрмийн болон дүрмийн бус, орлож болох эрсдлийн хариу арга хэмжээг сонгож, үнэлэх үйл явц. Сонгох үйл явц нь хууль, эдийн засаг, нийгэм, зан үйлийн хүчин зүйлийг заавал авч үзэхийг шаарддаг.

o Өртөлт болсон бүх тохиолдолд дүн шинжилгээ хийх, хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрсдлийг бууруулах зэрэг үйл ажиллагааг багтаана

o Даяаршсан, харилцан хамаарсан ертөнцөд улс орнуудад халдвар дамжих эрсдэл өмнөх үеэс нэмэгдэж байна

o Эдийн засгийн үр нөлөө мөн ихсэж байна

o АЦХАХ болон шувууны томуугийн цар тахал – улс орон, бүсийн чадавхиас хэтэрсэн онцгой байдлын үед нөөцийг дайчлах

o Олон улсын сүлжээ – шуурхай хариу арга хэмжээ, нөөцийг дайчлах, техник хамтын ажиллагаа

o Иймд үндэсний болон олон улсын систем нь доголдолгүй ажиллах шаардлагатай (ОУЭМД 2005)

Эрсдлийн удирдлага

o Эрсдэлийг үнэлэх, хянах, зөвшөөрөгдөх хэмжээнд бууруулахад чиглэсэн арга хэмжээ. Зөвшөөрөгдөх эрсдэлийн хэмжээ зарим тохиолдолд тэгтэй ойролцоо байж болно.Эрсдэл нь осол гэмтэл, гамшиг, байгалийн гаралтай болон санаатай зохион байгуулсан байж болно.

o Тодорхойгүй байдлыг шийдвэрлэхэд зохион байгуулалттай үйл ажиллагаа шаардагдана

o Нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх эсэхийг тодорхойлох, тохирсон хяналтын арга хэмжээ авах

o Дүрмийн болон дүрмийн бус, орлож болох эрсдлийн хариу арга хэмжээг сонгож, үнэлэх үйл явц. Сонгох үйл явц нь хууль, эдийн засаг, нийгэм, зан үйлийн хүчин зүйлийг заавал авч үзэхийг шаарддаг.

o Өртөлт болсон бүх тохиолдолд дүн шинжилгээ хийх, хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эрсдлийг бууруулах зэрэг үйл ажиллагааг багтаана

Эрсдлийн үнэлгээ гэж юу вэ?

Эрсдлийн менежментийн үйл явцын хүрээнд шийдвэр гаргахад шаардагдах мэдээллийг системтэй ангилах үйл явц
ЭҮ нь эрсдлийг илрүүлж, дүн шинжилгээ хийн эрсдэлд өртсөнтэй холбоотойгоор гарч буй эрсдэлийг үнэлэх зэргээс тогтоно
Шинжлэх ухаанд суурилсан үйл явц нь дараах үе шатаар явагдана

1. Эрсдлийг илрүүлэх

2. Аюул ослыг тодорхойлох

3. Өртөлтийн үнэлгээ

4. Эрсдлийг тодорхойлох

Тодорхойлолтоос...

• Эрсдэл (risk): Үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтан болон эрүүл мэндийн байгууллагад хохирол учруулж болохуйц үйл ажиллагааны давтамж

• Хохирол (harm): Үйлчлүүлэгч эсвэл эмнэлгийн ажилтны бие махбод эсвэл сэтгэл санаанд гэмтэл учруулсан нөхцөл байдлыг

• Аюул (Hazard): Үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтан болон эрүүл мэндийн байгууллагад эрсдэл үүсгэж буй хүчин зүйл

Эрсдлийн үнэлгээний үе шатууд

Ямар эрсдэл яаж, гарч болох, шалтгааныг тодорхойлох
Хэр зэрэг хор хохирол гарахыг тогтооно - Үр дагавар
Гарах магадлал хэр зэрэг байгааг тодорхойлно – Магадлал
Эрсдлийн түвшинг бодох (тооны), тооцоолох (чанарын)
Бэлэн байдлын төлөвлөгөө

• Эрүүл мэндтэй холбоотой үйл явдлын үнэлгээ

• Бэлэн байдлын доод түвшин

• Бэлэн байдлын үйл ажиллагааны үр ашгийг үнэлэх шалгуур үзүүлэлт

• Эмнэлэгт суурилсан болон нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний үр ашгийг эрэмбэлэх

• Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ явуулах тохиромжтой цаг хугацаа

• Хэрэгжих боломж, дэмжигдэж байгаа байдал

• Эрсдлийн менежментийн эдийн засгийн үр ашиг

Эрсдлийн үнэлгээ, эрсдлийн менежментэд юу шаардлагатай вэ?

• Системтэй үйл явц тул дараах зүйл шаардлагатай

• Хүмүүс – туршлага, шийдвэр гаргах байдал, үйл ажиллагааны чиглэлийн хувьд тохиромжтой бүрэлдэхүүн

• Мэдээлэл – цоорхойг тодорхойлох, нөхөх үйл явц

• Мэдээллийг нэгтгэх үйл ажиллагаа, эрсдлийг үнэлж зохицуулах (сонгосон арга замыг үнэлэх, хариу арга хэмжээг үнэлэх)

• Эрсдлийг олон нийтэд тараах үйл ажиллагаа

• Хүний, санхүүгийн болон материаллаг нөөц нь хангалттай түвшинд

• Хяналт- шинжилгээ, үнэлгээ

Эрсдлийн үеийн харилцаа холбоо гэж юу вэ?

• Таагүй, дайсагнаж болзошгүй хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, орчны асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл судлал, нийгмийн ухаанд үндэслэн тэдэнтэй хэрхэн зөв харьцах арга зам юм.

• Эрсдлээс сэрэмжүүлэх мэдээлэл, чиглэсэн хүн ам, харилцааны үйл явцын харилцан хамаарлыг ойлгох асуудалд багтана. Зорилго нь эрсдэлтэй зан үйл, ойлголтод нөлөөлөх юм.

• Эрсдлийн харилцаа холбооны үндсэн бүрэлдэхүүн хэсэг – итгэлцэл, үнэмшилт байдал, ил тод, нээлттэй байдал.

Pages